Төрийн сан -717 тэрбумын үлдэгдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Төрийн сан -717 тэрбумын үлдэгдэлтэй байна

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан 2014 оны төсвийн тодотгол, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонссон байна. Энэ талаараа бүлгийн дарга С.Бямбацогт дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд оролцсон Сангийн сайдын мэдээллээр Монгол Улсын төрийн сан  -717 тэрбум  төгрөгийн үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд төгрөг, нийтдээ 3.1 их наяд төгрөгт хүрчээ. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган өнөөдрийн эдийн засгийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь зүйтэй гэж үзжээ. Мөн Хөгжлийн банкны зээл, Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтыг ил болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэлээ. Засгийн газрын гишүүдийн чиг үүрэг, эрхлэх асуудлыг өөрчлөх асуудлыг шаардлагатай бол УИХ дээр хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж