С.Сэрчмаа youtube-д сувагтай болжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа youtube-д сувагтай болжээ

Хайрын дууч гэгддэг дуучин С.Сэрчмаа youtube сайтад өөрийн албан ёсны сувгаа нээж, урлагийн ертөнцөд хөл тавьснаасаа хойшхи бүхий  л уран бүтээлээ оруулж эхлээд байна.

Түүний хувьд “Сэтгэл буруугүй”, “Хаа ч цуг” “Чиний бодолд би байгаасай” зэрэг олон гайхалтай хит дуунуудтай бөгөөд нөхөрт гарч, БНХАУ-ад амьдрах болсгоор уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн юм.

Харин өнгөрсөн онд нутагтаа эргэн ирж, уран бүтээлээ дахин  хүргэж эхэлсэн ба NB&SALLY нэртэй ток шоу хүртэл хөтөлдөг болоод байгаа билээ.

Түүний youtube сувагт одоогоор 20 гаруй дуу багтаад байгаа юм байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж