Фото: South China Morning Post
1996 онд цаазлагдсан 18 настай залууг Хятадын шүүх хэргийг дахин хэлэлцээд гэм буруугүй гэж тогтоов. Шүүх шударга бусаар хороогдсон залуугийн эцэг эхээс уучлалт гуйсан тухай South China Morning Post сонин арванхоёрдугаар сарын 15-ны дугаартаа бичжээ.
Хөгжилт (Huugjilt) нэртэй цаазлагдсан залууг хүчингийн хэрэг хийж эмэгтэйн амийг хөнөөсөн гэж сэжиглэж байжээ. Өвөр Монголын Дээд шүүх ялыг гүйцэтгэснээс хойш 18 жил өнгөрсний дараа залууг гэм буруугүй гэж тогтоосон байна.
Хэргийг амь үрэгдсэн залуугийн найз Ян Фэнийн (Yan Feng) өрөгдлийн дагуу дахин авч үзжээ. Тэрээр Хөгжилтийн хамт Хөх хотын олон нийтийн ариун цэврийн газар хамт байхдаа эмэгтэй хүний хашгирах дууг сонссон гэнэ. Ян Фэн зүгээр өнгөрөөд явах гэсэн бөгөөд харин Хөгжилт хохирогчид туслах гэжээ. Түүгээр ч барахгүй тэр өөрөө цагдаад очин болсон хэрэг явдлын талаар дуулгасан байна. Ян Фэн түүнийг ийм зүйл хийсний хэрэгүй гэж болиулахыг оролдоод дийлээгүй ажээ.
2005 онд маньяк, алуурчин Чао Чихун баривчлагдсныхаа дараа тэр хэргийг хийснээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэсэн ч хэргийг түүнээс хойш 9 жилийн дараа эргэн харж, шалгажээ. Гэмгүйгээр амиа алдсан залуугийн хамаатан садны сониролыг төлөөлж байгаа өмгөөлөгч Засгийн газраас нөхвөр авахаар хөөцөлдөнө гэж мэдэгдсэн байв.
Өвөр Монголын Дээд шүүх шударга бусаар амиа алдсан залуугийн гэр бүлд дэмжлэг болгон 30 мянган юань олгохоор болжээ.