Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бүрэн шинэчлэлт хийхээр зарласан тендер буруу дүгнэгдсэн талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд “Төмөр машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Экологбус” компаний гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, “Эрдү” компаний үйлдвэрийн дарга Л.Болд, “Номин холдинг” компанийн хуулийн зөвлөх У.Дэлгэрмаа болон инженерүүд мэдээлэл хийлээ.
Нийтийн хүртээл болоход бэлэн болсон 20 ширхэг автобусыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас дорд үзэж дэмжлэг үзүүлсэнд нийслэлийн Тээврийн газарт итгэл хугарсаныг мэдээллийн үеэр тэд хэлж байлаа. Гадаадаас оруулж ирсэн автобусанд тендер өгчихсөн хэрнээ бүх угсралт нь Монголд хийгдсэн нийтийн тээвэрт тендер өгөөгүй байгаа нь “Экелогбус” компаний ахлах инженерүүдийн ундууцлыг хүргээд байгаа ажээ. Хэдийгээр тодорхой шалтгааныг тендер зохион байгуулагчдаас тавьсан ч үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа ч мэдээлэл хийх үеэрээ тэд дурьдаж байлаа.
Мэдээллийн үеэр “Экологбус” компаний захирал А.Цэцэгмаа болон “Номин холдинг” компаний хуулийн зөвлөн У.Дэлгэрмаа нартай ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
“Экологбус” компанийн гүйцэтгэх захиарл А.Цэцэгмаа:
– Их багтаамжийн, нийтэд үйлчилдэг автобусыг зээл аваад үйлдвэрлээд борлуулалтанд ороход бэлэн 20 гаруй автобустай болсон. Манай компани автобус үйлдвэрлэхийн тулд авсан зээлийн өндөр хүү, түрээсийн хүүнд уначихсан хүнд байгаа. Нэдүгээрт, тендерийг маш удаан шийдвэрлэх нь үндэсний үйлдвэрт тун хүнд, хохиролтой байна. Хоёрдугаарт, бид нарын хийж байгаагаас жижиг хэмжээний гадаадаас оруулж ирсэн автобусанд тендер өгөх болсон асуудал. Гуравдугаарт, манай тендерийн үндсэн захиалагч нийслэлийн Тээврийн удирдлагууд маань телевизээр ярьж байна л даа. “Дотоодын үйлдвэрийн автобусны гагнуурын чанар муу” гэж байгаа юм. Тэр дарга хэзээ ирж автобусны үйлдвэртэй танилцаж, нийтийн тээврүүдийг шалгасан болоод автобусны гагнуурын чанарыг ярьж байгаа нь бид нарт сонин байна. Захиалагч маань тендерийн шийдвэр гараагүй байхад тендерт оролцогч үндэсний ганц үйлдвэрээ буруутгасан яриаг гаргаж эхэлсэн. Нийтэд буруу ойлголт өгч төөрөгдүүлэх, зориудаар хийж байгаа ажил гэж манай хамт олон үзэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийлээ.
“Номин холдинг” компаний хуулийн зөвлөх У.Дэлгэрмаа:
-Тендерт оролцож харьцангуй ашигтай саналыг өгсөн ч тендерт ялж чадаагүйн гол шалтгаан юу байсан бэ?
-Миний хувьд тэндэрт оролцсонтой холбоотой тэндэрийн баримт бичигт ямар шалтгаанаар энэ компани хасагдсан бэ гэх асуултанд хариулт өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн хуралд ирсэн. Тендерээс татгалзсан үндэслэл нь 2014 оны аудитын мэдээлэл ирээгүй буюу санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэх үндэслэлээр “Экологбус” компанийг тендерээс түтгэлзүүлсэн байгаа. Гэхдээ уг байгууллага нь аудитийн шалтгалтын дүнг, санхүүгийнхээ тайланг цагт нь явуулсан компани байгаа юм. Автобусны үзүүлэлтэнд шалтгаан байхгүй. Үнэ төлбөрийн хувьд ч маш хямд. Тэгтэл өнөөдөр тендерээс хасагдсан байгаа юм. Тиймээс үүнтэй холбоотой гомдлыг дараагийн шатанд гаргахаар зэхэж буй.
-Дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?
-Юуны өмнө гуравдугаар багцад байгаа тендертэй холбоотой асуудлаар захиргааны хэргийн хоёрдугаар шүүхэд хандана. Хоёрдугаар багцтай холбоотой асуудлаар, Сангийн яаманд хандсан байгаа. Одоогийн байдлаар хариу өгөөгүй байна.
-Нэгэнт тендерийн шийдвэр гарчихсан шүү дээ. Ингэж зарга үүсгээд нааштайгаар шийдвэрлүүлж чадна гэж бодож байгаа юу?
Миний хувьд ер нь Монгол Улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломж байгаа. Тийм ч учраас энэ тал руугаа илүү чиглэж асуудал нааштай хандах болов уу.
-Хэчнээн тооны автобус иргэдэд хүрэхэд бэлэн байгаа вэ?
-Одоогийн байдлаар 20 автобус шууд хэрэглээнд гарахад бэлэн болсон. Цаашдаа ч үйлдвэрлэх боломжтой.
Э.ТЭКҮ