Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш буцаад өсч байна. Арванхоёрдугаар сарын эхээр бага зэрэг буурсан долларын ханшид алтны худалдаанаас төв банкинд орж ирсэн 300 гаруй сая доллар нөлөөлсөн. Тэгвэл ханш нь буцаад өссөн долларын хурдыг тогтворжуулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй гэж эдийн засагчид дүгнэж байна. Арилжааны банкуудад зарагдаж байгаа ам.долларын ханш 1894-1900 төгрөг байгаа бол “Найман шарга” зах дээр 1893 төгрөгөөр зарж байна.
Хэрэв гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол ирэх оны төсвийг нэг их наядаар танах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид зөвлөж байна. Харин ажлын байрыг цомхотгох нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үйлдвэрчний эвлэлийнхэн хэлж байгаа билээ.
Долларын ханшийг тогтворжуулах үүднээс Монголбанкны Мөнгөний зөвлөл өнгөрсөн зун буюу долдугаар сард бодлогын хүүгээ нэмсэн. Гэхдээ арга хэмжээ төгрийн уналтыг зогсоож, гадаад валютын өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаа юм.
Б.ХОНГОР
АНУ-ын доллар |
Голомт | 1,883.00 2.00 | 1,894.00 4.00 |
ХасБанк | 1,885.00 3.00 | 1,895.00 3.00 |
ХХБанк | 1,884.00 2.00 | 1,898.00 2.00 |
ХААН | 1,885.00 2.00 | 1,898.00 2.00 |
Капитрон | 1,884.00 2.00 | 1,898.00 3.00 |
Төрийн банк | 1,883.00 1.00 | 1,898.00 2.00 |
Капитал банк | 1,890.00 4.00 | 1,900.00 4.00 |