Хүүхдийн байгууллагынхан шагнуулав

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн байгууллагынхан шагнуулав

Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эрчим хүч, батлан хамгаалах, цагдаа, хэвлэл мэдээлэл, төр захиргааны болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд одон, медалиар шагнасан байна. Мэргэжлийн хяналтын болон хүүхдийн байгууллагын ажилтнуудын шагналыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр гардуулав.

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн ажилтан Д.Дашдулам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөө аж ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Арилдий, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Хүрэлчулуун нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д. Гүньбазар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Н. Отгонцэцэг нарын 11 хүн “Алтан гадас” одонгоор, нэр бүхий 17 хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан байна.

Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд, одон медалиар шагнуулсан дээрх хүмүүст Монгол Улсын Шадар сайд М.Энхболд баяр хүргэж ажлын амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж