Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, уурхайчдын баярыг тохиолдуулан “Уул уурхайн салбарын оны шилдгүүд”-ийг шалгаруулах ажээ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж буй оны шилдэг шалгаруулах ажлын хүрээнд уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, компаниуд доорх номинациудад нэр дэвшүүлж болох юм байна.
“Уул уурхайн салбарын оны шилдэг”-т дараах номинаци тус бүрт шалгаруулна. Үүнд:
-Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага
-Шилдэг технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага
-Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллага
-Шилдэг төсөл боловсруулагч аж ахуйн нэгжийг шалгаруулах юм байна.
Д.ЦЭЦ