228.5 мянган залуус ажилгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.12.14-нд нийтлэгдсэн

228.5 мянган залуус ажилгүй байна

Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Эдгээр залуучуудаас 228.5 мянган залуучууд ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байгаа нь нийт залуучуудын 24.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн 125,9 мянган залуус мал аж ахуй эрхэлж байгаа нь нийт залуучуудын 13,1 хувийг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт байна. Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжилд анхаарлаа хандуулан сүүлийн 20 жилд анх удаа залуучуудын асуудлыг дагнан хариуцсан "Залуучуудын хэлтэс" -ийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Залуучуудын Төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзаж залуучуудын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Засгийн газрын хөтөлбөрүүдэд тусгахад анхаарч байна.

Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Их Вант Улсын Засгийн газар,НҮБ-ын Хүн  амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжлийн төслийн” хүрээнд есөн  аймагт  Залуучуудын хөгжлийн төв байгуулаад байна.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж