232 хүмүүжигч уншиж, бичиж сурчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.14-нд нийтлэгдсэн

232 хүмүүжигч уншиж, бичиж сурчээ

Улсын хэмжээнд  ял эдэлж буй хоригдогсдын 1800 орчим нь буюу 28.5 хувь нь бага боловсролтой ажээ. Бичиг үсэг огт мэдэхгүй хүмүүс ч цөөнгүй. Тиймээс албан бус боловсролын “Гэгээрэл” төв, зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хоригдож буй бичиг үсэггүй хүмүүсийг хамруулж эхэлжээ. Энэ онд  хоригдож 232 хүнийг сургаж, ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ ном, сониноос унших, цаашид сурч боловсрох боломж олгосон байна.

Мөн хүүхдийн хорих анги дахь бүрэн дунд сургууль нь ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдүүдийг ерөнхий боловсрол олгох сургалтад  хамруулдаг аж. 2013 онд дөрвөн  хүүхэд 9 дүгээр анги, гурван  хүүхэд 11 дүгээр анги төгссөн бол энэ онд 9, 11 дүгээр ангид тус бүр зургаан хүүхэд төгсөж, суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болжээ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж