Британид 40 гаруй нислэг цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.14-нд нийтлэгдсэн

Британид 40 гаруй нислэг цуцлагджээ

-Учир нь тус улсын Хэмпшир дэх Сванвик төвийн нислэгийн удирдлагын төвд доголдол гарчээ-

 

Свансик нислэгийн удирдлагын төв

 

Их Британийн нислэгийн хөдөлгөөн удирдах  үндэсний төвд (Nats)  компьютерийн системд алдаа гарсны улмаас томоохон нисэх буудлуудын үйл ажиллагаа бүтэн өдөр саатжээ. Албаныхны мэдээлснээр Хэмпшир дэх Сванвик төвийн нислэгийн мэдээллийн системд техникийн доголдол гарсан гэнэ. Тус төвийн зүгээс алдаа, доголдлын шалтгааныг цахилгааны үүсгүүр юмуу гадны хакер халдлага хэмээн хардаж буй аж. Одоогоор техникийн доголдолыг засч, нисэх буудлуудын ажиллагаа жигдэрч эхлээд буй боловч Лондонгийн Хитроу нисэх буудлын 40 орчим нислэг цуцлагджээ. Түүнчлэн олон тооны зорчигчид хойшилсон онгоцны нислэгээ хүлээн өнгөрсөн шөнийг зочид буудлуудад өнгөрүүлсэн байна.

 

Сванвик  удирдлагын төв нь Англи, Уэльсийн агаарын орон зайд хяналт тавьдаг бөгөөд нислэг хянагч 1300 орчим алба хаагчтай гэнэ. Тус төв нь  2002 онд байгуулагдсанаасаа хойш хоногт 5000 гаруй нислэгийг удирдан зохицуулдаг аж. Техникийн доголдол, компьютерийн алдаанаас үүдэн онгоцны нислэгүүд цуцлагдаж, хойшилсон тохиолдол өмнө нь 2008 он болон өнгөрсөн зун гарч байжээ.

 

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж