Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас хамтран Монгол Улсаас гадаад улсад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтнуудын дунд цахим сургалтыг саяхан зохион байгуулсан байна. Цахим сургалтад Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайз, улсын ахлах бүртгэгч Д.Отгонжаргал, Т.Отгонбаяр, А.Мөнхцэцэг,С.Баттөгс нар оролцож, иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, гадаадад зорчих эрхийн бүртгэлийн талаар цахим хичээл зааж, консулын ажилчдын сонирхсон асуултанд хариулсан байна.
Сургалтын үеэр Иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлэх, иргэний улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдуулан гарч байгаа анхаарах асуудлын талаар харилцан санал бодлоо солилцсан байна. Сургалтыг Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын оршин байх бүс нутгийн газар зүйн байршил, цагийн зөрүүгээс хамааран хоёр бүст хуваан зохион байгуулжээ. Эхний өдөр Жакарта, Канбера, Токио, Сөүл, Эрхүү, Осака, Улаан-Үд, Хөх хот, Сингапур, Эрээн , Хонконг, Бээжин, Веньтян, Ханой, Астана, Бангконг, Астана, Дели хот дахь Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын ажилтнууд сургалтад хамрагдсан бол хоёр дахь өдөр нь Москва, Кайр, Анкара, Софи, Стокольм, Женев, Варшав, Парис, Прага, Берлин, Варшав, Ром, Берлин , Брюсель, Будапешт, Лондон зэрэг хотод оршин суугаа Консулын ажилтнууд сургалтад оролцжээ.
Д.ЦЭЭНЭ