Мойн Хан монголчуудад хандан захидал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.13-нд нийтлэгдсэн

Мойн Хан монголчуудад хандан захидал ирүүлжээ

Сошиал ертөнцийнхөн “Цэнхэр үст Цэрэн” хэмээн нэрийддэг, “Tseren Tours” компанийн захирал Э.Цэрэндолгор Хойд туйлд болох нохойтой чарганы уралдаанд оролцох онлайн санал асуулгад Пакистаны иргэн Мойн Хантай хүчтэй өрсөлдсөний эцэст саналын илүүгээр ялалт байгуулсан билээ. Онлайн санал асуулгад монголчууд Э.Цэрэн хатагтайг нэгдэн дэмжиж, идэвхитэй санал өгсөн нь түүнийг хүссэн уралдаандаа оролцох эрх олж авах шалгуурыг давахад тусалсан юм.


Санал асуулгад түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөж, хоёрдугаарт бичигдсэн Пакистаны иргэн Мойн Хаан саналын үр дүнг танилцуулсны дараа монголчуудад хандан ийм захидал бичсэн нь фэйсбүүкт тавигджээ.   



…Монголчуудтай өрсөлдөхөд үнэхээр мундаг байлаа, Та нар бол жинхэнэ дайчид юм байна. Та бүгд биднээс хүчтэй гэдгээ дахин нотоллоо. Миний Фэйсбүүкийн хуудсан дээр мэр сэр сөрөг мэдээлэл тавигдсан байсанд өршөөгөөрэй. Би тэдний өмнөөс ичиж байна, гэхдээ уулын мод урттай богинотой гэдгийг та нар юу эс андах билээ. Та бүгд намайг ойлгож, уучилна гэдэгт найдаж байна. Та бүгдтэй очиж уулзах мөчийг тэсэж ядан хүлээж байна. “Намайг Цэрэнд хайртай гэж хэлээрэй. Түүнтэй би Монголд эсвэл Пакистанд уулзахыг хүлээж байна гэж дамжуулаарай…

2014 он 12 сарын 13. 04:00 цаг

 Moin Khan – A Different Agenda


Golomt it was great fighting with you guys,, you guys are true warriors and you proved to be stronger once again.. i salute all of you.. Im sorry for some of the negative messages on my page. i feel ashamed but you know every chain has weak links
I hope you understand and except my apology.. can't wait to come see you guys real soon.

 
…Tell her i love her[Tseren] and can't wait to see her either in Mongolia or in Pakistan "
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж