С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нарыг монголчууд андахгүй. Урлагийн салбарт амьдралаа зориулж яваа хосууд бие даасан тоглолтоороо үзэгчдэдээ толилуулахаар товоо зарлалааТоглолт ирэх оны буюу 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох гэнэ. Уг тоглолтын продюссероор МУГЖ дуучин С.Жавхлан ажиллаж байгаа юм байна.
Зууны манлай дуучдын тоглолтонд алтан үеийн төлөөлөл мөн залуу уран бүтээлчид оролцох аж.
Дашрамд дуулгахад, МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нар "Алтан цомог"-оо гаргах гэж буйгаа дуулгалаа. Энэхүү алтан цомогт нь хуучны болоод шинэ уран бүтээлүүд нь багтжээ. 108 маанийн бэлэгдлийг илэрхийлэн 108 минутын бичлэгтэй байхаар бүтээж байгаа юм байна.
О.САР