Сьерра-Леоне Зул сарын баяр хийхгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.13-нд нийтлэгдсэн

Сьерра-Леоне Зул сарын баяр хийхгүй

 

Сьерра-Леонеулс Эбола вирусийн дэгдэлттэй байгаа учраас Зул сарын олон нийтийн арга хэмжээг явуулахгүй гэж The Daily Mail сонин мэдээлжээ.

 

Зул сарын баяраар гудамж талбайд цэргийн эргүүлтэй байх бөгөөд шаардлагатай гэвэл хүмүүсийг байр сууц хүртэл нь үдэж байх гэнэ.”Бүгд гэр гэртээ байна гэдгийг бид баталгаатайгаар хэлнэ” хэмээн нэгэн тушаалтан мэдэгдсэн байлаа.

 

Мөн Зул сараар баао зоогийн газрууд ажиллахгүй. Гэсэн ч гудамжаар зугаалахад хориг тавиагүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж