Фидель Кастро“Хятадын Нобель” хүртэв

Хуучирсан мэдээ: 2014.12.13-нд нийтлэгдсэн

Фидель Кастро“Хятадын Нобель” хүртэв

ФидельКастро. Фото: Alex Castro / Reuters

 

Кубын хувьсгалын лидер ФидельКастроХятадад гардуулагддаг Күнзийн нэрэмжит энх тайвны шагналтан болсон гэж Agence France-Presse мэдээлэв.

 

Нийт 16 хүнээс бүрэлдсэн шинжээч, эрдэмтдийн баг хориод нэр дэвшигчдээс Кастрог  сонгожээ. Есөн санал авсан Кастро НҮБ-ын нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нараас илүүтэй байв. Кубын зүтгэлтэн засаг барьж байхдаа олон улсын маргааныг шийдэхэд хүч хэрэглэж байгаагүй, тэтгэвэртээ гарсны дараа дэлхийн лидерүүд ба олон нийтийн байгууллагатай холбоогоо таслаагүй идэвхтэй байсан гэж  комисс үнэлэв. Мөн тэд цөмийн дайн гаргуулахгүй байхад  Кастро хувь нэмрээ оруулсан гэлээ.

 

Күнзийн шагналыг “Хятадын Нобель” гэж нэрлэдэг бөгөөд түүнийг бизнесмен Лю Чицинийн санаачлагаар 210 онд би болгожээ. Шагналыг Тайванийн улстөрч ЛяньЧань, хятад эрдэмтэнЮаньЛунпинь,  чан-буддизмын зүтгэлтэн ШиИчэн, НҮЫ-ын тэргүүн асан Кофи Аннан, Оросын ерөнхийлөгч ВладимирПутин нар авч байв. Түүнийг 25000 ам.доллар дагалддаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж