Өсвөрийн жүдочид Азид аваргалав

Хуучирсан мэдээ: 2014.12.13-нд нийтлэгдсэн

Өсвөрийн жүдочид Азид аваргалав

Өсвөрийн жүдочдын Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконгод болж байна. Охидын 48 кг-ын жинд хүч үзсэн Өвөрхангай аймгийн харьяат Б.Хорлоодой алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо. Мөн өвгүүдийн  81 кг-ийн жинд барилдсан ОБЕГ-ын тамирчин Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Б. Түвшинтөгс, охидын хамгийн хөнгөн жин буюу 40 кг-д хүч үзсэн Архангай аймгийн харьяат С. Отгонсүрэн нар хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр  +70 кг-ын жинд барилдсан Орхон аймгийн харьяат "Ирээдүй-Одод" сургуулийн тамирчин Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болсон бол хөвгүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Булган аймгийн харьяат, Женко клубын тамирчин Б.Баяраа, охидын 70 кг-д барилдсан Төв аймгийн харьяат, Боржин дэвжээний тамирчин М.Даваасүрэн нар мөнгөн медалийн эзэд болсон  байна.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж