
1. "Миний ээж бол ингэх байсан…" гэж эхнэртээ та хэзээ ч битгий ярь
2. Эхнэртэйгээ бүү марга. Эмэгтэйтэй хүнийг маргаанд ялж гарах ямар ч боломжгүй.
3. Эхнэрээсээ юугаа ч битгий харамла. Гуйлтыг нь үргэлж биелүүл. Өгсний хэмжээгээр авна гэсэн зарчмыг баримталж бай.
4. Өдөр болгон эхнэрээ магтаж бай. Уурыг чинь хүргэсэн үед ч тэвчээртэй байж түүнд сайхан үг хэлэхийг хичээ.
5. Эхнэрээ мөнгө их үрдэг гэж бүү шүүмжил. Мөнгөнд үрэлгэн биш эхнэр гэж байдаггүй. Харин өгөх мөнгөө эхлээд сайн тооцох нь чухал.
6. Түүний хэлсэн зүйл таньд чухал биш байсан ч яриаг нь таслалгүй сонс, ядаж л сонсож байгаа дүр үзүүлж сур.
7. Өөрийнхөө урьдах амрагууд болон хэн нэг аятайхан санагдсан ямар ч эмэгтэйн нэрийг эхнэрийнхээ чихэнд сонсгохгүй байх нь өлзийтэй.
8. "Хайртай" гэдэг үгнээс бүү зов, битгий зайлсхий.
Хайртай гэж хэлэх бүрд чинь эхнэр тань баясаж, чамайг улам хайрладаг болно.
9. Зав гарвал "Би хоолоо хийчих үү, хувцсаа угаачихъя" гэж эхнэрээсээ асуу. Таныг зараад байх хүсэлгүй байсан ч таны энэ анхаарал халамж түүнд сайхан санагдах нь гарцаагүй. Харин би дэлгүүр яваад ирэх үү гэж битгий хэл. Эмэгтэйчүүд өөрсдөө хоршоо дэлгүүрээр хэсэх дуртай байдаг юм.
10. Эхнэр чинь хэрэв хүсэхгүй байвал секс хийх гэж заавал шахаж шаардах хэрэггүй.
11. Эхнэрээ өөр ямар ч эмэгтэйтэй битгий харьцуулж жиш. Хэрэггүй. Харин эхнэр чинь үнэхээр илүү байгаа бол харьцуулж болно. Гэхдээ "Чи минь үнэхээр гайхалтай" гэж хэл.