Бяцхан үрс маань маш олон цагийг хичээлийн ширээнийхээ ард өнгөрөөдөг. Та хүүхдээ ямар орчинд хэрхэн хичээл хийж байгааг анзаарч байсан уу?
Энэ зурган дээрхтэй адилаар суулгадаг хүмүүс анхаарлаа наашаа хандуулна уу!
Тохиромжгүй өндөртэй ширээ сандал дээр хүүхдийг удаан суулгасанаар тулгуур эрхтэн болох нуруунд муугаар нөлөөлөхөөс гадна ойрын хараа муудах магадлал нэмэгддэг байна. Зөвхөн өсөлт хөгжилтөнд нөлөөлөөд зогсохгүй хүүхдийн анхаарал төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
Тэгвэл бид өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлөхүйц эрүүл, ухаалаг сонголт хийх боломжийг танд олгож байна.
Хүүхэд бүрийн өсөлт, биеийн хөдөлгөөнд зохицсон эргономик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг COMF-PRO брэндийг танилцуулья.
Дэлхийн олон оронд салбартай, олон улсад 30 жилийн турш тэргүүлж буй COMF-PRO эргономик ширээ сандал нь эмчилгээний тоног төхөөрөмжтэй ижил түвшинд нөлөө үзүүлэхүйц байсан тул Японы Слайвэр шагналыг анхлан хүртсэн Тайвань брэнд болж чаджээ.
Эргономик гэдэг нь хүний биеийг инженерчлэлийн түвшинд судалдаг шинжлэх ухаан ба хүнд хамгийн таатай байх орчин нөхцөл, бүтээгдэхүүнийг судалдаг гэж ойлгож болно.
3 настай хүүхдээс насанд хүрэгсэд хүртэл ашиглаж болох эргономик ширээ сандал нь маш олон удаагийн нөлөөллийн туршилтаар шалгагддаг ба ашигладаг материалууд нь байгаль орчинд ээлтэй, угсарч суурилуулахад эвтэйхэн, хүүхдийн аюулгүй байдалд бүрэн зохицсон байдлаар бүтээгдсэн тул дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон чанарын гэрчилгээг авсан юм.
Comf-Pro: Энэ бол зүгээр нэг тавилга биш, технологи, эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм.
Албан ёсны борлуулагч Саксид ХХК. Zaisan Square төвийн 2 давхарт Comf-Pro дэлгүүр
Дэлгэрэнгүй мэдээллийг: 86064554, 86204554
FB page: www.facebook.com/Comfpro
Website: www.comfpro.com.tw