Хэрэв таны нуруу өвддөг бол

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

Хэрэв таны нуруу өвддөг бол

Eruulmend.mn

Хэрэв таны нуруу өвддөг бол өдөр тутмын амьдралдаа дараах зүйлсийг анхаараарай

1. Зогсох, явах үедээ

Зогсох үедээ толгойгоо таазруу хүргэх гэж байгаа мэт зогсох
Удаан зогсох шаардлага гарвал хөлийн тавиур хэрэглэх. Ингэснээр түнх, өвдөгний үеэр нугарч нуруу хотойхоос хамгаалдаг
Аль болох тэгшхэн явж биеийн жингээ өсгий дээрээ авах
Хэт өндөр өсгийтэй, эсвэл хэт намхан өсгийтэй гуталнаас татгалзах
Юм угаах, тоос соруулах гэх мэт зогсож ажил хийх үедээ өвдгөөрөө заавал нугалах
Зайлшгүй хүнд хүчир ажил хийх шаардлага гарвал нурууг хамгаалах хатуу корсет зүүх
Толгойн төвшнөөс дээш байгаа зүйлийг авах шаардлага гарвал сандал шат хэрэглэх
Ханиах найтаахаас өмнө хэвлийн булчингаа чангалах
Хэт их гэдийхгүй байх
Өвдөгөө нугалаагүй байхад хэт их бөхийхгүй байх
Гутал оймс өмсөхдөө заавал суух

2. Суух, ажиллах үедээ

Удаан хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс 20 минут тутам босч хөдөлгөөн хийж байх
Сандал хатуу, хөл улаараа бүтэн тавигдаж байхаар өндөртэй байх
Хийж байгаа зүйлээсээ хол суухгүй байх

3. Ачаа өргөх үедээ

Газраас юм өргөхдөө доош суугаад, нурууг бөхийлгөхгүй өргөвөл нуруунд очих даралт ачааллыг багасгадаг
Бүсэлхий хэсгээр дангаар бөхийж, гэдийх хөдөлгөөн хийхгүй байх, заавал түнх өвдөгний үеэр хамт нугалах
Юм өргөх үедээ нурууг аль болох цэх байлгах
Хөнгөн зүйл өргөсөн ч хөлөө ашиглах
Ямар ч зүйлийг 2 гараар өргөх, өргөж байгаа зүйлээ цээжиндээ нааж барих, юм өргөж байхдаа мушгирах хөдөлгөөн хийхгүй байх
Огцом хөдөлгөөн хийхгүй байх

4. Хэвтэх, унтах үедээ

Хажуу талаар өвдгөө нугалж унтах нь хамгийн тохиромжтой, эвтэйхэн байлгахын тулд хоёр өвдөгний хооронд дэр ивж болно. Энэ байрлалд нуруун дээрх ачаалал хамгийн бага байна
Доош харж унтахгүй байх, хэрвээ доош харж хэвтэхээр бол хэвлий дороо дэр ивэх
Дээш харж хэвтэх үед өвдгөн доор том дэр хийж, өвдгөө хагас нугалан унтах хэрэгтэй

5. Машин жолоодох үедээ

Машин барихдаа рулиндээ ойрхон өвдөг түнхний үеэр нугалж суух
Машины суудал хэт зөөлөн биш байх
Машиндаа суухдаа эхлээд суугаад дараа нь хөлөө татах

Мэдээллийг бэлтгэсэн: Ц.Жавзагпагма

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж