-2013 оны нэгдүгээр сараас 19.8 хувийн өсөлттэй байгаа бол Энэ нь өмнөх сараас нэг хувь буурсан байна-
Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч", "Актив зууч", "Монголиан Пропертис" компаниудын консорциум хамтран Монголбанкны захиалгаар “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг арваннэгдүгээр сарын байдлаар гаргажээ.
Тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг энд хамруулан тооцсон байна.
Судалгаагаар ОСҮИ өнгөрсөн сарын байдлаар суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 19.8 хувийн өсөлттэй байгаа ч өмнөх аравдугаар сараас нэг хувиар буурчээ.
Мөн Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс сүүлийн дөрвөн сар дараалан буурсан дүн гарсан байна.
Уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 0.18 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 0.48 хувийн өсөлттэй байна. Эдгээр өсөлтийн хувиуд мөн дөрвөн сар дараалан буурч байгаа аж.
Өөрчлөлтийн хувь | |
Өмнөх сартай харьцуулахад | -1.0 |
Оны эхэнтэй харьцуулахад | 0.18 |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | 0.48 |
Улаанбаатар хотын Орон сууцны үнийн индекс (11 сарын байдлаар)
Д.ЦЭЭНЭ