Шилдэг залуу хөгжимчний тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

Шилдэг залуу хөгжимчний тоглолт болно

Маргааш шилдэг залуу уран бүтээлч, хуучирч, ХБК-ийн симфони найрал хөгжмийн ангийн оюутан Э.Цэндсүрэнгийн “Folk meets classic” нэртэй бие даасан тоглолт болох гэж байна.

Э.Цэндсүрэн нь 2009 онд МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит “Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдаан”-ы тэргүүн байр, 2012 онд МУАЖ, Төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит “Үндэсний хөгжимдийн улсын II уралдаан”-ы дэд тэргүүн байр, МУТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан”-ы гуравдугаар, “Надежда” олон улсын X дугаар наадмын тэргүүн байрын шагналт шилдэг, залуу хуучирч юм. Тэрбээр Франц Монголын оюутнуудын хамтарсан тоглолт, ‘’Их талын джаз” олон улсын джаз фестиваль, Д.Кабалевскийн 105-н жилийн ойд зориулсан тоглолт, С.Гончигсумлаагийн 90-н жилийн ойн концерт, “Алтан намар” хөгжмийн наадам, Монголын хөгжмийн зохиолчдын концерт тэргүүтэй 30 гаруй нэр хүнд бүхий тоглолтод гоцлол болон туслах хөгжимчнөөр оролцож, гурван ч удаа бие даасан тайлан тоглолтоо тавьж байсан туршлагатай хөгжимчин ажээ.

Энэ удаагийн тоглолт нь маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-ны 18.00 цагт, Улсын филармонид болох юм. Тоглолтын удирдаачаар УГЗ Ч.Чинбат оролцох бөгөөд дэлхийн болон Монголын шилдэг хөгжийн зохиолчдын аязуудаас тоглон үзэгчдийн сонорт хүргэх аж.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж