"To be or not to be" шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Айн Рэндийн "Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт тоглосон азтай жүжигчин бол Э.Намуун. Мөн тэрээр "To be or not to be" шоу нэвтрүүлгийн тайзан дээрээс шууд л Мөрөөдлийн театрын тайзан дээр тоглох болсон. Солонгос улсад суралцах эрхээсээ татгалзсан гэдэг. Гэхдээ залуу уран бүтээлийн маань нууцхан мөрөөдөл нь Улсын драмын эрдмийн театр байсан бололтой. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би драмын театрын залуу жүжигчдэд атаархдаг. Би ч гэсэн тэдний хийж байгааг хийж чадна” гэж боддог гэжээ.
Т.ДАЛАЙ
Эх сурвалж www.polit.mn