Ямар үед хүний биед ус дутагддаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Ямар үед хүний биед ус дутагддаг вэ?

Ус хүний биед ямар хэрэгтэй вэ? Яагаад ам цангадаг вэ? Цусан дахь давсны хэмжээ нэмэгдэх юм бол тархинд энэ тухай дохио ирдэг. Энэ нь ус дутлаа гэсэн үг биш, харин цусан дахь давс гэх мэт зүйлсийн хэмжээ хэт ихэссэн тул усаар шингэрүүлэх шаардлагатай байна гэсэн дохио юм. Ингээд хүн ус уудаг. Ус ходоод руу урсан ороод тэр дороо шимэгдэн цусанд орно. Цусан дахь усны хэмжээ их болмогцоо давсыг уусгаж улмаар тархинд дохио ирэхээ больдог. Өөрөөр хэлбэл хүн цангахаа болилоо гэсэн үг. Ус хаачдаг вэ? Ус цуснаас гарч арьсанд орох ба дараа нь хөлсний булчирхайгаар дамжин ууршиж гадагшилна. Хүний хөлс бол ус ба давсны хольц юм. Усны өөр нэгэн том хэрэглэгч нь бөөр. Бөөрөнд хаягдал зүйлс хуримтлагдах ба эдгээрийг ямар нэг аргаар уусгах хэрэгтэй болдог. Ус бөөрөнд очиж, хаягдалуудыг өөртөө уусгаад давсагт хүрч улмаар гадагшилна.

Ямар үед ус дутагддаг вэ?
1. Халууцах ба спортоор хичээллэх. Жишээ нь халуун наранд их гүйх юм бол ам цангана. Ам цангаж байгаа юм бол ус уугаад л болоо юм биш үү? Yгүй үгүй. Энд их том амьдрал нуугдаж буй. Жишээ нь гүйж байгаа хүн дөрвөн литр усыг хөлс болгон асгадаг. Гэтэл хүн богино хугацаанд дөрвөн литр ус уух боломжгүй. Ингээд хүн шингэнээ алдаж эрүүл мэнд нь хохирч эхэлдэг. Тэгэхээр та ямар нэгэн дасгал сургууль хийх гэж байгаа бол ам цангахаас бүр өмнө хүсэхгүй байлаа ч заавал ус уугаарай. Мөн ам цангасан үед хүссэнээсээ илүүг хүчлэн уух хэрэгтэй.
2. Секс. Секс хийхэд хоёр цаг зааланд дасгал хийсэнтэй тэнцэхүйц хэмжээний энерги ялгардаг гэнэ. Тиймээс секс хийсний дараа ус уух хэрэгтэй.
4. Архи пиво. Архи ба пиво болон хоёр градусаас хатуу бүх төрлийн ундаа амны цангааг тайлах нь бүү хэл харин ч шингэн алдах явдлыг эрчимжүүлдэг. Улмаар хүн ойр ойрхон шээх замаар шингэнээ алдаж эхэлдэг байна. Цай, кофе, сүү зэрэг нь мөн ийм үйлчилгээтэй. Тэгэхээр хүн ам цангасан үед цэвэр ус ууж байж л цангааг дардаг. Пиво уух үед өгдөг давстай самар, ер нь давс ихэдсэн юм бүхэн хүний биед туйлын хортой байдагийн учир энэ юм.
5. Хүн асар их хичээл зүтгэл гаргах үед шингэнийг гадагш ихээр ялгаруулдаг. Харин амрах үедээ ус хуримтлуулна. Хэвийн амьдарвал ийм маягаар бүх юм хэвийн байдаг. Гэтэл эрчтэй их ажиллах, ялангуяа шөнийн цагаар их ажиллах үед  шингэн алддаг тул шөнө унтаагүй үедээ аль болох их ус уугаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж