ХасБанкнаас зарлаж буй нээлттэй ажлын байрууд

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

ХасБанкнаас зарлаж буй нээлттэй ажлын байрууд

Материалын нярав

Үндсэн чиг үүрэг:

Газар, хэлтэс, алба болон салбар тооцооны төвийн материалын захиалгыг хүлээн авах, захиалгыг худалдан авалт хариуцсан мэргэжилтэнд дамжуулах; агуулахад байгаа материалын тоо, чанарын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, эмх цэгцтэй хадгалах.

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн; 
  • 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
  • Зохион байгуулах, эмх цэгцтэй ажиллах чадвартай;
  • Тайлан судалгаа хийх, тайлагнах чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн..

 

АТС хариуцсан ажилтан

Үндсэн чиг үүрэг:

  • АТМ-ны цэнэглэлт хийх;
  • АТМ-ны энгийн болон дунд түвшний алдааг засварлах;
  • АТМ-ны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих;
  • АТМ-д хураагдсан картыг цуглуулах, бүртгэх.

Тавигдах шаардлага:

  • Банк санхүү эсвэл мэдээлэл технологийн мэргэжилтэй;
  • Компьютерийн хэрэглээний програм ашиглах чадвартай.

 

Теллер

Үндсэн чиг үүрэг:

Харилцагчдын бэлэн болон бэлэн бус гүйлгээ, төлбөр тооцоог ХасБанкны харилцагчийн үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежментийн чиглэлээр баклаврын зэрэгтэй;
  • Англи хэл эсвэл орос хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Маркетинг болон үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

ВИП харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн

Үндсэн чиг үүрэг:

Харилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ХасБанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, Харилцагчийн Үйлчилгээний Нэгдсэн Стандартын дагуу сурталчлах, борлуулах.

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, олон улсын харилцааны чиглэлээр баклаврын зэрэгтэй;
  • Үйлчилгээ, борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай;
  • Англи хэлний ярианы дунд түвшний мэдлэгтэй;
  • Харилцааны соёлтой;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэгтэй.

 

Бүрдүүлэх материал:

  • Цээж зураг 1%
  • Дипломын хуулбар, дүнгийн жагсаалтын хамт

Тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол  хүсэлтээ 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг хүртэл recruiter@xacbank.mn  хаягаар ирүүлнэ үү

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж