Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлээд байна.

Улсын төсвийн тодотголыг чуулганаар хэлэлцэж байхад Засгийн газрын танхимын гишүүдийн олонх нь эзгүйд УИХ-ын гишүүн Д.Ганбат шүүмжиллээ. Одоогоор чуулганы танхимд Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар л хүрэлцэн ирсэн байгаа юм.

Хуульд зааснаар төсвийн хуулийг хэлэлцэхэд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нар оролцох ёстой юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж