УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхэлж, 2014 оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 2014 оны төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын дарга З.Энхболд “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлага тулгарч байгаа тул төсвийг 1 их наяд төгрөгөөр танах ёстой. Ингэж төсвийг танаж чадахгүй бол 2015 оны төсөв улам хүндэрнэ” гэж байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт “2014 оны төсвийн тодотголыг буцаах шаардлагатай. Засгийн газар төсвийн хуулийг татан авч, бодитой төсөөлөл оруулж ирэх ёстой” гэсэн юм.
Г.ДАРЬ