Megan Fox-ын хуримын зураг нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Megan Fox-ын хуримын зураг нийтлэгдлээ

Холливуудын дур булаам бүсгүйчүүдийн нэг, "Transformers" киноны од жүжигчин Megan Fox зургадугаар сарын 24-нд Хавайн аралд хуримаа хийсэн билээ. Хосуудын хурим ойр дотны найзууд болон гэр бүлийнхний хүрээнд болсон ба хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөөс оруулаагүй юм. Тиймээс тэдний хуримын зураг болон зочдын талаарх мэдээлэл нууцлаг хэвээр байсан. Харин тэдний хуримын гэрэл зураг өчигдөр нийтлэгджээ. Үзэсгэлэнт сүйт бүсгүй Armani-гийн цагаан даашинзаар гоёсон бол сүйт залуу мөн Emporio Armani-гийн цагаан хослолыг сонгосон байна.
Дашрамд сонирхуулахад, хосууд анх 2004 онд танилцаж байсан ба тэд 2006 онд сүй тавьж байсан юм. Өдгөө 24 настай жүжигчин бүсгүй өмнө нь гэрлэж байгаагүй ба энэ түүний анхны гэрлэлт юм. Харин 36 настай Brian Austin-ы хувьд тэрбээр өмнө нь гэрлэж байгаагүй ч жүжигчин Vanessa Marcil-тай амьдарч хүүтэй болсон ба тэдний хүү одоо найман настай аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж