Хуяглан хүргэх автомашин, тусгай хэрэгслийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Хуяглан хүргэх автомашин, тусгай хэрэгслийг танилцууллаа

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах замаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Тахарын албыг байгуулсан. Тахарын албаны хүлээсэн нэг томоохон чиг үүрэг нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх явдал юм. Уг үүргийг хангах зорилгоор хуяглан хүргэх автомашин, тусгай хэрэгслийг өнөөдөр танилцууллаа.

Уг машин нь Япон улсад үйлдвэрлэгдсэн 13 хүний суудалтай тээврийн хэрэгсэл. Хүн бүрт зориулсан суудлын хаалт, бэхэлгээний тусгай хэрэгсэлтэй. Олон улсын жишигт хэрэглэгддэг бүхий л шаардлагатай тусгай хэрэгслээр тоноглогдсон байна. Замын хөдөлгөөнт тусгай дуут дохио хэрэглэн оролцох юм. Машин зөвхөн гаднаасаа онгойх зориулалттай гэнэ.

Мөн яаралтай тусламж үзүүлэх хэрэгсэлтэй бөгөөд Тахарын алба хаагчид, Яаралтай түргэн тусламжийн төвтэй хамтран тусгай сургалтанд хамрагдсан байна. Ингэснээр шаардлагатай үед сэжигтэн болон яллагдагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүрэн боломжтой болжээ. 

Торноос хойно сууж байгаа сэжигтэн, яллагдагч, ялтанд бээлийг гарт нь өмсгөж, хөдөлгөөнийг хорих зориулалттай аж. Сэтгэл санаа тогтворгүй учраас хоорондоо маргалдах асуудал их гардаг байна. 

Н.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж