Италийн аварга "Ювентус" клуб "Барса"-гийн залуу хамгаалагч Мартин Монтойяаг авахад ойрхон байна. 23 настай түүний хувьд "Барса"-гийн сэлгээнд банз халаахаас залхаж байгаа бөгөөд үүндээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа билээ.
Тэрбээр Ла лигийн шинэ улирал эхэлснээс хойш ердөө ганцхан тоглолтод оролцоод байгаа. Анх 2011 онд нэгдүгээр багт дебут тоглолтоо хийж байсан бөгөөд Испанийн U-23 шигшээд тоглодог. Одоогоор түүний үнийг 5 гаруй сая евро хүрнэ гэж үзэж байна.
Б.ХОСОО
Эх сурвалж: www.mminfo.mn