Монгол Улсын ГХЯ–ны АНДОГ-ын захирал Ч.Баярмөнх, Японы ГХЯ –ны Ази, Номхон далайн газрын дарга Ж.Ихара тэргүүтэй төлөөлөгчид Монгол, Японы гадаад харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлаархи “Politico-Military Meeting/PM Meeting” зөвлөлдөх уулзалтыг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хотноо хийв.
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Ази, номхон далайн бүс нутагт өрнөж буй олон асуудлаар харилцан мэдээлэл хийж, санал солилцов. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Монгол, Японы стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уулзалтад хоёр талын ҮАБЗ болон БХЯ-ны албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: mfa.gov.mn