Допинг “идсэн” бөхчүүдийг хэрхэх вэ

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Допинг “идсэн” бөхчүүдийг хэрхэх вэ

Манай улс БНСУ-ын Шинжлэх ухааны технологийн хүрээ­лэнгийн допин­гийн хяналтын лабораторид улсын наадамд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээг илгээдэг болоод 12 жил болж байна.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ жилийн наадамд допингийн шинжилгээнд бүдэрсэн хоёр бөхийн нэрийг өнгөрсөн аравдугаар сарын 12-нд албан ёсоор зарласан билээ.

Шинжилгээний хариуг улсын наадмаас хойш яг гурван сарын дараа зарласанд бухимдсан хүн цөөнгүй.

Монгол бөхийг спорт бус баяр цэнгэл, ёс уламжлал гэж албан ёсоор тодорхойллоо гээд бөхөд хайртай түмэн бөхөө үзэхээ больчихгүй, барилдааны бай шагнал буурч, байгууллагууд бөхчүүдийг ивээн тэтгэхээ болихгүй.

Бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойшхи хугацаанд энэ жилийнх шиг хариуг удаж байж зарласан түүх үгүй юм. Хариу жил бүр наймдугаар сард багтаж ирж байсан, энэ удаа ч мөн адил.

Өнгөрсөн улсын баяр наадмаар улсын начин гэгдэх Б.Суманчулуун, Н.Адьяабат нар допинг “идэж” илүүрхсэн нь нотлогдох шиг. Гэтэл МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж шинжилгээний хариуг ирснээс нь хойш хоёр сарын дараа зарладгийн учир юу вэ. Ингэж удаах нь хэнд ашигтай байсан юм бол.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн,нь ажилладаг болох юм биш үү. Энэ бүхнийг зохицуулах ёстой нь МҮБХ ч харамсалтай нь бөхчүүдээ залж дийлэхгүй байна.

Дэлхийн допингийн эсрэг заалтад ч тэр тухайн улсын үндэсний уламжлал, баяр ёслол нь WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагтай гэрээ байгуулах шаардлагагүй аж.

Хамгийн ойрын жишээ татахад Японы мэргэжлийн сүмогийн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаггүй. Өөрөөр хэлбэл, сүмочдоо допинг хэрэглэсэн эсэхийг шалгадаггүй. Гэхдээ тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор допингийн эсрэг сургалт зохион байгуулдаг. Сүмог спорт бус ёс заншил, баяр цэнгэл гэж үздэг учир тэр.

Тиймээс монгол үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийх нь зөв үү, буруу юу гэдэг асуулт гарч ирж байна аа.

Монгол бөхийг спорт бус баяр цэнгэл, ёс уламжлал гэж албан ёсоор тодорхойллоо гээд бөхөд хайртай түмэн бөхөө үзэхээ больчихгүй, барилдааны бай шагнал буурч, байгууллагууд бөхчүүдийг ивээн тэтгэхээ болихгүй.

Ер нь бол хэрэгждэггүй хуулийн дөнгөнөөсөө МҮБХ, бөхчүүд ч салж амарна даа.

Ж.ЖАМУХА

 Эх сурвалж: "СПОРТЫН ӨНГӨ"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж