Томуугийн тархалт нэмэгдэх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Томуугийн тархалт нэмэгдэх хандлагатай байна

Энэ сарын 01-07-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 120.845 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.415 (8.6 хувь) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношилогдсон байна.

Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 52.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 16.8, өмнөх оны мөн үеэс 15.7 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 33.955 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.469 (10.2%) нь ТТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 3.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг ханиад томуу, хатгаанаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж, дараах зөвлөмжийг хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж