Улсын хэмжээнд 203,1 мянган хүн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авдаг ажээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард л гэхэд тэдгээр хүмүүст халамжийн сангаас 128,2 тэрбум төгрөг олгосон бөгөөд тус сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо ганцхан сарын дотор 14 мянгаар нэмэгдсэн дүн гарчээ. Мөн “Хүний хөгжил” сангаас 990,5 мянган хүүхдэд 218,2 тэрум төгрөгийн хүүхдийн мөнгө олгожээ.
Харин өнгөрсөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 1201,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 124,2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага 1180,1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос 219,6 тэрбум төгрөг буюу 22,9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Дээрх хоёр үзүүлэлтээс харахад манай улсад тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо улам өссөөр байгаа аж.
Д.ЦЭЦ