Сошиал ертөнцөд хамгийн идэвхитэй, фото зураг авах хоббитой УИХ-ын гишүүн М.Зоригт бүлгийн дарга болох хүсэлтэй явна. Тэрбээр энэ талаар “Би Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бүлгийн ажилд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Бүлэг нь бүлэг шиг байж чадахгүй. Нэг хоёр хүний үзэмжээр асуудалд хандах өнгө аяс харагдаж байсан. Бүлгийн дарга хэн болох вэ гэдэг асуудал нам дотор албан ёсоор яригдаагүй байна. Гэхдээ намайг бүлгийн дарга болооч гэдэг саналыг зарим гишүүд тавьж байгаа” хэмээн ярилаа. Гэхдээ шийдлийн гэх тодотголтой Засгийн газрыг эмхлэн байгуулахад үүрэгтэй оролцож, намуудтай зөвшилцөх ажлын хэсгийг ахалсан УИХ-ын М.Батчимэгийн нэр мөн яригдаж байгаа юм.
С.ОТГОН