Кастомер Кинг Консалтинг хөнгөлөлт зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Кастомер Кинг Консалтинг хөнгөлөлт зарлаж байна

Кастомер Кинг Консалтинг компанийн захирал, сургагч багш А.Намуутай ярилцлаа.

-Байгууллагынхаа талаар товч танилцуулаач?

-Кастомер кинг консалтинг компани худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтан,  менежерүүдэд зориулан үйлчилгээний сургалт, зөвлөгөө өгдөг.  Ингэхдээ, тухайн үйлчилгээний байгууллагын онцлогт тохирсон хөтөлбөрийг сонгон, боловсруулаад  хичээл заадаг. Жишээ нь, банк санхүү, даатгалын ажилтнуудад зориулсан харилцагчийн үйлчилгээний сургалтын хөтөлбөр гэж байхад, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр, мөн зоогийн газар, супермаркетын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр нь тус тусдаа байдаг гэсэн үг. Бид 2012 оны 10-р сараас хойш  янз бүрийн байгууллагын 600 гаруй мэргэжилтнүүдэд сургалт заагаад байна.

-2014 оны амжилтууд, онцлогоос хуваалцахгүй юу?

– Энэ онд бид эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 60 орчим эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Ёс зүй ба байгууллагын соёл” сэдвийн хүрээнд  сургагч  багш бэлтгэх зорилгоор хоёр сарын сургалтыг зохион байгууллаа. Мөн  Эрүүл Мэндийн Яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, “Эмнэлгийн мэргэжилтний зан харилцаа ба үйлчилгээний соёл” сургалтыг кредиттэй  заах эрх аваад байна.  Энэ хүрээнд, зөвхөн хотод бус мөн Баянхонгор, Дархан, Ховд аймгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

– Энэ жилийн хувьд сургалтын шинэ хөтөлбөрүүд нэлээд нэмэгдсэн байгаа, жишээ нь Лавлах Төвийн ажилтнуудад зориулсан сургалт,  Сэтгэл Хөдлөл сургалт, Харилцагчийн Үйлчилгээний сургалтуудыг онцолмоор байна.

Мөн шинээр үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанарыг шалгах иж бүрэн ТАНДАЛТ, ҮНЭЛГЭЭ –ний үйлчилгээг танилцуулаад удаагүй байна.

-Шинэ жилийн онцгой урамшуулал хямдрал байгаа юу?

-Шинэ жилийн онцгой урамшуулал болгож бид нар энэ арванхоёрдугаар сард байгууллагын сургалтандаа 30-70 хувийн хөнгөлөлтийг санал болгосон. Мөн арванхоёрдугаар сарын 25-ны дотор ирэх жилийнхээ байгууллагын сургалтын гэрээгээ хийвэл энэ урамшууллын үнээр сургалт авах боломжтой юм.

-Багш нар нь ямар хүмүүс байдаг вэ?

-Багш нар маань нэлээд онцлогтой хүмүүс байдаг. Бүгд үйлчилгээний чиглэлээр хөгжингүй орнуудад боловсрол эзэмшсэн, бас  олон улсын алдартай байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий.  Сүүлд, манай багт нэг гадаад багш нэмэгдсэн байгаа.

Манай сургалт өөрийн гэсэн онцлогтой. Практик, хувийн жишээн дээр суурилж хичээлээ заадаг. Жишээ нь, би гэхэд хичээлийнхээ дундуур, өөрийнхөө Японд болон Австралид ажиллаж байхдаа олж авсан туршлага, сонирхолтой түүхүүдийг хуваалцдаг. Энэ нь хичээлийг илүү хөгжилтэй бас практик  болгодог.  Дан ганц онол яриад байвал, хүмүүс залхана шүү дээ. Мөн үйлчилгээний ажилтан байхдаа гаргаж байсан алдаа, сурсан зүйлээ  нээлттэй хуваалцахад, оролцогч нар маань ч бас илүү нээлттэй болж, өөрсдийнхөө алдаа дутагдлыг ойлгож өөрчлөгдөх хүсэлтэй болдог нь бас нэг чухал үр дүн юм.

А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж