Автобуснаас 200000 доллар хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Автобуснаас 200000 доллар хураан авчээ

Никарагуа улсын цагдаа нар нийтийн тээврийн зориулалттай жижиг автобуснаас 200 000 доллар илрүүлэн хураан авсан тухай тус улсын El Nuevo Diario de Managua сонинд мэдээлсэн байна.

Тус сонинд мэдээлснээр Гондурас улстай хил залгаа баруун хойт талын Чинандэга мужид улсын дугааргүй жижиг автобусанд модон хайрцаг дотор уг мөнгийг нуун далдалсан байсныг илрүүлжээ.

Автобусанд явж байсан нэгэн зорчигч тухайн үед оргон зайлсан бөгөөд цагдаа нар уг мөнгийг авч явсан этгээд байх гэж сэжиглэж байгаа аж.

Чинандэга мужийн цагдаагийн хэсгийн дарга хошууч Вильма Рейес тус мужид бас эзэнгүй жижиг онгоц олдсон  мэдээлээд энэ хоёр хэрэг хар тамхины наймаачидтай холбоотой бололтой гэж ярьсан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж