Эквадор улсаас 1000”-аад км зайтай орших Галапагосын арлууд гэж үзэсгэлэнт гоё арал байдаг. Одоогоос 5 сая жилийн тэртээ үүсэн бий болсон энэхүү арлын ургамал, амьтдыг хараад Чарльз Дарвин хүртэл амаа ангайн биширсэн гэдэг.
1978 онд ЮНЕСКО энэхүү арлыг хүн төрөлхтөний өв хэмээн зарлаж, тусгай хамгаалалтад авсан боловч дэлхийн аль ч хэсэгт байдаггүй түүний ургамал, амьтад хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс шалтгаалан устаж, хорогдсоор зарим амьтад, ургамал мөхлийн ирмэгт иржээ.
Ганцаардмал Жорж хэмээх яст мэлхийг 1971 онд Галапагос арлаас олжээ. Энэ яст мэлхий 100 гаруй кг жинтэй бөгөөд 80-90 орчим настай гэж судлаачид үзэж буй аж. Ийм төрлийн яст мэлхий 100 гаруй жил насалдаг юм байна. Гол асуудал энэ төрлийн яст мэлхий дэлхийд өөр байхгүй болсон тул тэр гав ганцаараа Charles Darwing Research Station хэмээх төвд 36 жилийн турш хань ижилгүй амьдарч байгаа тул “Ганцаардмал Жорж” гэдэг нэртэй болжээ.
Эрдэмтэд олон арван жилийн турш түүнийг өөр төрлийн яст мэлхийтэй дасгаж, үр төлийг нь авч үлдэхээр хичээж ирсэн боловч тэд нарын оролдлого талаар өнгөрсөн байна.
Эх сурвалж: El Universal
Бэлтгэсэн Д.Пунцаг