Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5-р хорооны дарга Б.Батзаяатай 2014 оны хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Хан-Уул дүүргийн 5-р хорооны хувьд энэ онд ямар зорилтыг тавьж ажилласан бэ?
Энэ жил манай хорооны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж байна. Манай 5-р хороо нь 2014 оныг “Төрийн бус болон Олон Улсын байгууллагатай хамтран хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Манай дүүргээс 2014 оныг “Хүүхдийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан хороодын дунд “Хүүхдэд ээлтэй хороо” шалгаруулах 3-н сарын аян зарласан. Үүнтэй холбогдуулан санаачлан хэрэгжүүлсэн ажлаас дурьдвал Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхий сайдын дэргэдэх ТИКА төрийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй Экрэм Калантай харилцаа холбоо тогтоож нутаг дэвсгэрийн 71-р цэцэрлэгийн 7-н ангийн ариун цэврийн өрөөний засвар, хүлээн авах өрөөний тохижилтын төслийг боловсруулан 76,000,000 төгрөгний төслийг амжилттай хэрэгжүүсэн нь хүүхдийн эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд анхан шатны хорооны зүгээс санаачлан хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг болсон. Турк сургуультай 2011 оноос харилцаа холбоо тогтоон дэмжлэг тусламж шаардлагатай өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж нийт 300 гаруй өрхийг хамруулсан. Мөн сэтгэлийн үйлс ТББ-ын тэргүүн н.Наранцогттой хамтран хорооны хашаанд бичил ногоон төгөл байгуулж 1,000,000 төгрөгний мод тариалсан нь ногоон байгууламж нэмэгдүүлж эрүүл орчин бүрдүүлэхэд их ач холбогдол өгсөн. Германы Техникийн Их сургууль болон Монгол Улсын Шинжлэх Ухаан технологийн Их сургуулийн оюутнуудын санаачлагаар шилдэг тохижилттой, жишиг худаг тохижуулсан.
-5-р хороо хичнээн хүн амтай, хороо маань хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Манай хороо 1522 өрхийн 6244-н хүн амтай. Зохион байгуулагч, нийгмийн ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, иргэний танхимын ажилтан хөдөлмөрийн гэрээт ажилтан, найман хэсгийн ахлагчтайгаар ажиллаж байна. Үүнээс гадна хэсгийн байцаагч нэг, өрхийн эмч 3 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
-ХУД-ийн 5-р хорооны иргэдийн оролцоо ямар байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн иргэдийг идэвхижүүлэхийн тулд хорооны зүгээс ямар ямар ажлыг хийж байгаа вэ?
Манай хороо 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дээлтэй монгол наадам”-д үндэсний дээл хувцсаараа гоёсон 60 гаруй иргэдийг зохион байгуулж оролцож 3-р байрт шалгарсан. Хан-Уул дүүргийн иргэдийн спортын их наадамд явган аялал, дугуй аялал, шагайн наадгай, олс таталт, хийн дасгал, гэр бүлийн буухиа, волейбол, сагс, 8-н төрлөөр оролцож тогтмол 3-р байрт шалгарсан амжилт үзүүлж нэгдсэн дүнгээр “Дэд байр”-т шалгарч 150 гаруй иргэнийг зохион байгуулж идэвхжүүлж оролцсон нь нийтийн биеийн тамирт иргэдийг өргөнөөр татан оролцуулах томоохон ажлын нэг болсон. Мөн жил бүр уламжлал болгон зохиогддог Ажилчны урлагын их наадамд төрөл тус бүрээр иргэдийг зохион байгуулж оролцож байгаа нь иргэдийн авьяас чадварыг олон нийтэд таниулах иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, иргэдийг олон нийтийн ажилд татан оролцуулахад ихээхэн ач холбогдолтой ажил болсон.
-Танай дүүргээс 2014 оныг “Хүүхдийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан танай хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлаас дурьдвал
Манай хороо “Хүүхдэд ээлтэй хороо” шалгаруулах аянд дүүргийн хэмжээнд 2-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн. “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан олон бүтээлч ажлыг хийсэн. Хүүхэд хамгаалал хэлэлцүүлгийг хорооны нийгмийн бүлгүүд болон хүүхдийг өөрсдийг нь оролцуулан 60 гаруй иргэний төлөөллийг оролцуулаж, хийж хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх, хүүхдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тал дээр талуудын санлыг авсан. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хүүхдийн өөрсдийнх нь санал ихээхэн ач холбогдолтой учир хүүхдүүдээс олон санал санаачлага гарсан. Орчны гэрэлтүүлгийг сайжруулах, камержуулалтыг нэмэгдүүлэх, хүүхдийн авьяас чадварыг дэмжсэн тэмцээн уралдааныг зохион байгуулах шагналын асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн тоглоомын тайлбайн хүрэлццэг нэмэгдүүлэх гэсэн санлууд гарсны дагуу олон ажлыг зохион байгуулсан. Гарсан саналуудын мөрөөр олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Мөн энэ жил нь манай хороонд дүүрэг нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийт 349-н ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн нь иргэдийн таашаалд ихээхэн нийцсэн ажил болсон . Хорооны нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийг сайжруулснаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд амгалан тайван амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 71-р цэцэрлэгийн урд талбайд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт садыг 60-н сая төгрөгний хөрөнгө оруулалтаар байгуулсан.
-Хороон дээр энэ онд иргэд рүүгээ чиглэсэн сургалтыг хэр зохион байгуулсан бэ? Иргэдийн оролцох байдал, тэдний зүгээс хүсч байгаа зүйл нь юу байв.
Иргэдэд хууль эрх зүйн болон төрөл бүрийн мэдээлэл олгох богино хугацааны сургалтыг удаа дараа зохион байгуулсан. Насан туршийн боловсролын төвтэй 2014 онд хамтран ажиллах гэрээний дагуу иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх сургалтуудыг хороон дээр зохион байгуулж байна. Үүнээс дурьдвал ажилтан албан хаагчдыг стрессээс урьдчилан сэргийлэх сургалт , эцэг эхчүүдэд Хүүхэд-Эцэг –Эхийн харилцаа гэх мэт сургалтуудыг тус тус зохион байгуулсан. “Хадгаламж зээлийн хоршоо байгуулах” талаар дүрэм журмыг танилцуулах, өрхийн үйлдвэрлэл эрхэлж бу болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг татан оролцуулах талаар иргэдэд сургалтыг нээлттэй ил тод байдлаар удаа дараа зохион байгуулсан. Хорооны хэсгийн ахлагч нарт “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” ба “Хүүхэд хамгаалал”, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны талаар мэдлэг олгох сургалт, Сургуулийн орчмын хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох үүднээс 41 дүгээр сургуулийн “Police school” эцэг эхийн эргүүлд, 5-р хорооны урамшилд эргүүлийн хамтарч гаргасан, “Хүчирхийллийн эсрэг”сургалтыг зохион байгуулж сургалтаар архины хор хөнөөл, хүчирхийллийн тухай ойлголт мэдлэг олгох сургалтыг орон гэртээ түгшүүр төрүүлэгч, архины хамааралтай иргэдэд хамтарсан баг, Насан туршийн боловсролын төв, хүүхдийн байцаагч , хэсгийн байцаагч, нарын хамтаар зохион байгуулсан гэх мэтээр сургалтуудыг иргэдэд хэрэгцээн дээр нь тулгаарлан олон зохион байгуулсан. ДИХТөлөөлөгч С.Баасандолгор, хорооны ИНХ-ийн дарга Б.Мэндсайхан, тэргүүлэгчид , ЯАРМАГ ОНӨААТҮГ-ийн дарга Х.Нармандах болон хорооны дэмжлэгээр 41-р сургуулийн 1-5-р ангийн хүүхдүүдийн дунд”Цэцэн нүүдэл” шатрын тэмцээн зохион байгуулж хүүхдийн авьяас чадвар идэвх оролцоог дэмжсэн зэрэг олон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэн.
-5-р хорооны хувьд цаашид хийж хэрэгжүүлэх ажлаас дурьдвал.
Гэр хороолол дахин төлөвлөлтийн болон газар шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд өрх бүрээс судалгааг авч ирэх онд хорооны нэг хэсгийг сонгон дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Мөн 5,6-р хорооны дундах жалгыг үерийн далан болгохоор төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Arslan.mn