С.Баяр удахгүй ирнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

С.Баяр удахгүй ирнэ гэжээ

АНУ-д амьдардаг охид дээрээ очиж удаан хугацаагаар
эмчлүүлсэн МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баяр тун удахгүй эх орондоо
ирэхээр болсон байна. Түүнийг хүрээд ирсэн гэх яриа ч Төрийн ордонд
дуулдаж байсан юм. Гэхдээ хараахан наашлаагүй бөгөөд энэ сарын 20 гэхэд
ирчихсэн байна гэж ойрын эх сурвалж хэллээ.

Тэрбээр
ирмэгц ирэх дөрөвдүгээр сард хийхээр товлосон МАХН-ын бага хурлын
сценарийг дэглэх ажилд орох ажээ. Мөн МАХН дотор өргөн хүрээгээр
өрнүүлэхээр болсон сахилга, дэг журмыг чангатгах ажилд анхаарал
хандуулах гэнэ. Уг ажлын түрүүч нь ажил цалгардуулж, ёс зүйн алдаа
гаргасан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга
асан С.Баярт, Засаг дарга асан Ч.Сайханбаяр нарт авсан арга хэмжээ юм.

С.Баяр
дарга удахгүй ирэх сургаар МАХН-ын Удирдах зөвлөл, намын төв
аппаратынхан нэлээд хөл хөдөлгөөнд орж, ажил төрлөө цэгцэлж эхэлсэн
байна.


Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж