Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Технологийн дээд сургуультай хамтран “Төгсөгчдийн хөдөлмөрийн яармаг-2014” өдөрлөгийг энэ сарын 09-нд зохион байгуулсан байна. Өдөрлөгт Технологийн дээд сургуулийн төгсөх курсын 212 оюутан, 10 багш, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэцэгмаа оролцлоо. Энэ арга хэмжээний үеэр “Хөдөлмөрт өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?” сургалт мөн зохион байгуулагдсан бөгөөд сургалтанд оюутнууд идэвхитэй оролцсон байна.
Эх сурвалж: zasag.mn