Барилга хот байгуулалтын сайд ажлаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Барилга хот байгуулалтын сайд ажлаа хүлээж авлаа

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр яамны тамгаа гардаж авлаа. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх түүнд яамны тамгыг гардуулан өгсөн юм.

Дараа нь Барилга хот байгуулалтын сайд салбарынхантайгаа уулзаж, ажил байдалтай нь танилцаад салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж, хямралыг богино хугацаанд давахын төлөө илүү сайн ажиллах шаардлага тулгарч байна гэлээ. Мөн барилгын салбар нь газар дээр баялаг бүтээдэг онцлогтой салбар болохыг хэллээ.

Тэрээр олон улсын эрх зүйч мэргэжилтэй бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зэрэг хариуцлагатай албыг хашиж байжээ.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж