Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээр хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээр хуралдана

Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн даваа гаригт хийх шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргасан. Гэвч өнгөрсөн даваа гаригт уг хуралдаан болоогүй, харин өнөөдөр 16.00 цагт зарласан. Энэ нь Засгийн газрын танхим шинэ бүрэлдэхүүнээр анхны хуралдаанаа хийхээр болсных юм.

Шийдлийн Засгийн газар нь нийт 19 сайдтай ажиллахаар болж, УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг батлуулсан. УИХ-аас өчигдөр сайд нарыг баталснаар Засгийн газрын танхимын гишүүд бүрдэж, өнөөдрөөс яамны тамгаа гардаж аван ажилдаа ороод байна.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Үүнд нууцын зэрэглэлд багтах хоёр асуудлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оруулж хэлэлцүүлэх бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцүүлэх аж. Засгийн газрын хуралдаан хараахан эхлээгүй байна.

Г.ДАРЬ

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

Хөрөнгө гаргах тухай

С.БАЯРЦОГТ

2.     

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох тухай

У.ХҮРЭЛСҮХ

Л.ПҮРЭВСҮРЭН

3.     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АПЕК-ийн Дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

4.     

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

5.     

Гарын үсэг зурах эрх олгох тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

6.     

Хүүхдийн эмнэлэг байгуулах тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

7.     

Нууц асуудал*

Л.ПҮРЭВСҮРЭН

8.     

Нууц асуудал*

Л.ПҮРЭВСҮРЭН

9.     

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

 

Танилцуулах асуудал

10. 

Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай

У.ХҮРЭЛСҮХ

11. 

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

12. 

Засгийн газрын 2014 оны 214 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын тухай

Р.ЖИГЖИД

13. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

С.ЭРДЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж