Хүзүүгээ хэрхэн арчилах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Хүзүүгээ хэрхэн арчилах вэ?

Хүзүү ер нь арьс арчилгаанаас үргэлж гадуурхагдаж байдаг атлаа гоо сайханд маш том нөлөөтэй биеийн хэсэг байдаг. Өөрийгөө хүртэл анзаараад байхад нүүрийн арьс шигээ өдөр бүр арчилж, чийгшүүлээд байдаггүй. Гэтэл хүзүү нүүрний арьснаас илүү нимгэн гэж байгаам. Нэг л өглөө сэрээд унжчихсэн үрчилээтэй хүзүү хармааргүй байгаа бол доорх зөвлөгөөг сонирхоод үзээрэй. 

1. Өглөө босоод шүршүүрт орсныхоо дараа үргэлж нүүртэйгээ хамт хүзүүндээ чийгшүүлэгч болон нарнаас хамгаалах тос түрхэх. Хүзүүнийхээ арьсийг яг л нүүр арчилгаатайгаа хамт хийж байгаарай. 

2. Өглөө ажил, хичээлээ эхлэхээсээ өмнө дараах дасгалыг хийнэ үү. 

Ялангуяа эрүүгээ таазруу харуулж байгаа хэсгийг нь дор хаяж 15 удаа хийгээрэй. Энэ дасгал нь ирээдүйд үрчилээ үүсгэхээс сэргийлээд зогсохгүй нэгэнт үүссэн үрчилээнд үр дүнтэй. Дээр нь давхар эрүүтэй болохоос хамгаалдаг. Энэ дасгалыг хийж байхдаа эрүүнийхээ булчин, арьсийг чангарч байгааг мэдрээрэй.

 

3. Сууж, алхаж байхдаа биенийхээ постурыг цэх байлгах нь тухайн үед сайхан харагдуулаад зогсохгүй ирээдүйд таны хүзүү яаж харагдах, өтлөх насанд тань нурууны өвчингүй байхад чухал нөлөөтэй гэдгийг санаарай. Бөгтийж суух, ширээтэй наалдаж юм унших зуршилыг засах үед хэцүү байдагч дороо өөрчилөгддөг. Хөгширөх тусам нуруугаа цэх болгох асуудалтай болдог. Доорх постурын хэддэх нь зөв байрлал байна? 

Мэдээж дундах нь хэхэ. Тайлор Свифт яг гуравдахь шиг нь хүзүүгээрээ бөгтийдөг байсан. Эвгүй харагддаг байсан шүү. Ингэж бөгтийдөг байснаас гэдийсэн нь дээр харагдана тиймүү.

4.Орой унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэнгээ хүзүүгээ ч бас цэвэрлэж, чийгшүүлэхээ битгий мартаарай. 

5. Оройны дасгал:

Нүүр гарынхаа алчуурыг мушгиж хэлбэр оруулаад эрүүгээрээ цохих. Энэ үед хүзүүний арьсыг дээш нь зөөлөн массажлаж өгдөг. Дээр хэлсэнчлэн хүзүүний арьс нүүрний арьснаас хэд дахин нимгэн болохоор зөөлөн харьцах хэрэгтэй.

6. Дэрний сонгол:
Тохирсон дэр дэрлэж унтах. Бага байхад томчууд өндөр дэр дэрлэвэл хүзүү чинь үрчилээтнэ гэдэг байсан нь логикын хувьд худлаа зүйл биш шүү.

Дагз арагшаагаа болж, хүзүүний хонхорт нь яг тохирсон ийм дэр хамгийн тохиромжтой байдаг байх нь ээ.

Эх сурвалж: eruulmendgoosaihan.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж