Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан урьд шөнө 24.00 цагийг өнгөрөөж завсарласан тул байнгын хорооны хуралдааны цагийг 13.00 болгож хойшлуулсан юм. Гэвч дээрх цагт УИХ-ын гишүүд ирээгүй тул тус байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа.

Мөн 13.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тус бүр зарлагдсан ч гишүүд цуглахгүй байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж