Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай хуульд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 18 ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг тус тус татан буулгах нь зүйтэй гэж үзэж төлөвлөсөн билээ.
Төсөл ёсоор Цөмийн энергийн газрын цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдох чиг үүргийг Ашигт малтмалын газар, цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэхтэй холбогдох асуудлыг Цөмийн энергийн комисс, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих үндсэн чиг үүргийг мэргэжлийн хяналтын байгууллага тус тус хариуцан ажиллах боломжтой хэмээсэн байв. Гэвч хэлэлцүүлгийн явцад ийнхүү ганц нэг яамдыг сугалж татан буулгах нь тохиромжгүй гэх эсэргүүцэл гарсантай холбоотойгоор татан буулгах асуудлыг түр татаад буй, гэвч тухайн агентлагыг татан буулгах асуудал удахгүй дахин хөндөгдөх бололтой. Иймд уг асуудлаар талуудын эсрэг байр суурийг сонирхлоо.