Урьд шөнө хар дарж зүүдлэлээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ… гэх мөрт одоог хүртэл мартагдалгүй залуу хүн бүрийн дотор эгшиглэдэг нь дамжиггүй. Ардчилалыг С.Цогтсайхан агсны “Хонхны дуу” бүтээлгүйгээр төсөөлөхөд ч бэрх. Тэгвэл залуу хүн бүрийн дотор эгшиглэх “Хонхны дуу” бүтээлийн коверыг “Камертон 2” хамтлагийнхан дуулж хөгжим сонирхогчдод хүргэлээ.
Сонирхуулахад, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны “Хонхны дуу” бүтээлд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол шагналыг олгосон юм.
Э.ТЭКҮ