Батлан хамгаалах яамны Энхийг сахиулах газрын дэд захирал, Армийн өндөр албан тушаалын хурандаа Tao Xiangyang “Хэрэв НҮБ бид нараас тусламж хүсэх юм бол бид энэ асуудлаар шийдвэр гаргуулах талаар үндэсний Засгийн газрын хариуцсан хүмүүст нэлээд хэдэн санал тавьж болно” гэж нотлон ярьжээ.
Тао энэхүү мэдэгдлийг Энхийг сахиулах албаны байранд 36 орны 38 армийн офицеруудтай уулзалт хийх үеэр АНУ-ын төлөөлөгчийн уг асуудалтай холбогдуулан тавьсан асуултад хариу болгон ийнхүү хэлсэн байна.
Хятад улс 1990 оноос эхлэн НҮБ-ын даалгавар биелүүлэх үйл ажиллагаанд оролцуулахаар 15 603 цэргийн хүмүүсээ 18 удаа илгээснээс тэдгээрийн 9 нь амь үрэгдсэн байна.
Өнгөрөгч зургадугаар сарын байдлаар энхийг сахиулах үйл ажиллагаанд 1960 хүн оролцож байгаа бөгөөд тэд Либери, Конго, Судан, Ливан зэрэг орнуудад НҮБ-ын анги салбаруудад хуваагдан ажиллаж байгаа аж.
Таогийн хэлснээр НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд инженерийн мэргэжилтнүүд, эмнэлгийн тусламж үзүүлэх, тээвэр, ар талын логистик ажиллагаанд оролцож ирсэн нь хятадын цэргийн дүр төрхийг таниулах ач холбогдолтой юм гэжээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг