“Мангаа” 80 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

“Мангаа” 80 нас хүрчээ

Одоог хүртэл үзэгчдийн үзэх дуртай киноны нэг хэвээр байгаа “Ийм нэгэн явдал” хэмээх кино 1978 онд анх дэлгэцнээ гарч байжээ.

Будлиу, бүтэлгүй, гацаа Новосельцевын хайрыг татаж, ааштай ганцаардмал уйтгартай даргаас жинхэнэ үзэсгэлэнт эмэгтэй болон хувирдаг Людмила Прокофьевнагийн дүрээр та бидний танил болсон Оросын алдарт жүжигчин Алиса Фрейндлих энэ сарын 8-нд 80 нас хүрчээ.

Түүнийг уг кинонд тоглосны дараа "Мангаа" хэмээн хочлох болсон талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг юм. Үнэхээр ч тус кинонд ааштай даргыг Новосельцев "Мангаа" хэмээн хочилдог.

Чадварлаг жүжигчнээс гадна авьяаслаг дуучин бүсгүй гурван удаа гэрлэж байсан ба анхны нөхрөөсөө ганц охинтой. Түүний ганц охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж урлагийн хүн болсон байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж