Чи амьдрралдаа ганц л удаа
юу ч хүссэн болно тэр
бүхэн чинь ямар саадгүй яг чиний хэлсэнээр биелнэ гэвэл бурхан ч юм уу
хэнч юм бэ тэр хүсэл биелүүлэх гээд байгаа тэр л “…”-д би ДУРЛАСАН хүний духан дээр нь улаанаар “ЭНЭ АРИУН НАНДИН ЗҮЙЛ, ЯАГААД
ГЭВЭЛ ЭНЭ ЗҮГЭЭР Л ҮНЭН” гэдэг бичиг гаргах хэрэгтэй байна гээд
амьдралдаа хүсэх ганц хүслээ хүсчихмээр байна. Тэгээд хүсэл биелчихвэл
би духан дээрээ бичигтэй болох гээд байна. Яадын зарим нэг хуурамч
нөхдийн духан дээр бичиг гарахгүй бол улаанаар шивүүлнэ л биз. Жинхэнэ
ХАЙРын бичиг нь ижилдэн дасаж энэгүй хайраар баялхаж, энхрий баяцхан
мама нартай болохоороо арилдаг байна л биз. Өнгө, мөнгө харсан нь хохь
нь болоод насаараа шивээстэйгээ явна биз.
үхдэггүй болчихвол хамгийн өндөр хадан цохион дээрээс үсэрч хайраа
батлах хүн байна уу гэвэл хамгийн түрүүнд БИ гараа өргөнө. Тэр л үед
чи минь надтай хөтлөлцөн үсрэх болно би мэдэж байна. Газарт буугаад юу ч
болоогүй юм хоёулаа маружин авч идсээр цааш алхана тэй.