Тавантолгойн ажлын хэсэг мэдээлэл хийлээ | News.MN

Тавантолгойн ажлын хэсэг мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ажлын хэсэг мэдээлэл хийлээ

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр баталсантай холбогдуулан ажлын хэсэгт орсон гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Уг ажлын хэсэгт Ардчилсан нам, МАХН-аас тав таван гишүүд багтсан аж. Ажлын хэсгийн гишүүд энэ асуудлыг тавдугаар сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар олон нийтийн төлөөлөл болон эрдэмтэдийн саналыг ажлын хэсгийн гишүүд хангалттай сонссон гэнэ. Харин УИХ-аас шинээр төрөх хүүхдэд хувьцаа өгөх талаар тогтоогоогүй, Энэ асуудлыг Засгийн газар тогтоол гаргаж шийдэх аж. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид тавантолгойн хувьцааг тухайн үед нэрлэсэн үнээр худалдах хэлбэрээр хувьцаа олгох юм. Үүний тулд хувьцаа эзэмших хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2010 оны 06 сарын 30-аас өмнө татвараа төлсөн улсад ямар ч өргүй байх шаардлага тавьж байна. Эрдэнэс тавантолгой компанийн 50 хүртлэх хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргасан бол үүний 10 хувь нь иргэдэд, 30 хувийг нь олон улсын хөрөнгийн зах зээлд худалдах гэсэн хэлбэрээр эзэмшүүлэх болсон. Мөн угтуулан тавих нөхцөл, боомтын асуудал зэргийг намрын чуулганд оруулж ирэх даалгаварыг Засгийн газарт өгсөн талаар ажлын хэсгийн гишүүд мэдээллээ. Монгол Улсын хүн амын нэгдсэн тооллого явагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд  хэрхэн хүртээх талаар шийдэх эсэх асуудал байгаа. УИХ бол Монгол Улсын бүх иргэдэд хувь хүртээх ёстой гэсэн ерөнхий “рам” өгсөн. Намрын чуулганаар гадаадын иргэн, аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэх талаар ярилцах гэнэ. Тогтоолыг баталснаар төрийн өмчит компаниуд олборлолт хийх боломжтой боллоо гэсэн үг аж. Цаашид төрийн эзэмших хувьцааны хувь хэмжээ буурах талаар УИХ-ын гишүүн Х.Бадмсүрэн дурдсан. Оператар компаниудийн хувьд Монгол Улсын Засгийн газар сонгон шалгаруулалтаар шийдэх юм.

Б.Алтансүх     

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-07-08 202.179.16.145

www management edu mn

Avatar

Zochin 2010-07-08 202.180.219.34

10 ard tymend ugnu gesen ene bol 65 terbyym tn nyyrsnii 650 saia tn gesen yg 65025 sai hyn =260 tn nyyrs neg hynd noogdono gesen yg 4 am byltei aild 1000 tn nyyrs

Avatar

Зочин 2010-07-08 180.149.64.204

компаниуд нэрэлсэн үнээр нь хувьцаа амдаг байж багш эмч зэрэг төрийн албан хаагчид яах болж байна Тэдэнд компани байгуулж ашиг олох эрх нь хуулиар хориотой Бүх төрийн албан хаагчид авилга авч луйвар хийдэггүй л байхгүй юу Шударга ажилласанийхаа төлөө төрийн албан хаагчд гэсэн нэрийн дор хэлмэгдэж эх орний хишиг авах эрхээ хасуулмааргүй байна Авилга авдагууд нь дугарахгүй байх л даа

Avatar

bolildoo 2010-07-08 182.160.35.195

10 huvi ard tumend ogohoor neg hund hedii her onogdoh bolj bnaa luivarchidaa

Avatar

Зочин 2010-07-08 180.149.65.146

Hoortsog odoo bolildoo yum uzeegui evleliin ajiltan ih hoorch bainaa

Avatar

зочин 2010-07-08 203.169.49.139

Баярцогтоо чи юу хийгээд байна даа Чи Монгол улсыг самрах гээд байна уу аан эргээд тооцох юм бий л байх шүү Хөөрцөг минь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж